Байгалийн үзэсгэлэнт газрууд

Орхоны хөндий /Байгалийн цогцолбор газар /

Orkhon goliin hondiiОрхоны хөндий нь археологийн болон түүх соёлын олдвороор нэн баялаг бөгөөд YIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Төвхөн хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрууд оршиж байдаг. Ийнхүү олон зуун жилийн турш Азийн соёлын ихээхэн хэсгийн цөм болсон Төв Азийн нүүдлийн соёл иргэншилд их хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ЮНЕСКО-гоос “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр Орхоны хөндийд буй Эрдэнэзуу хийд, Хархорум хотын туурь, Төвхөн хийд зэргийг 1996 онд дэлхийн өв соёлд бүртгэн авснаар улсын тусгай хамгаалалтанд орсон билээ. Орхоны хөндийн түүх соёлын өвүүд нь Орхон голоо даган байрлаж байдаг.

Дэлгэрэнгүй: Орхоны хөндий /Байгалийн цогцолбор газар /

ХҮЙСИЙН НАЙМАН НУУР

nuurӨвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшингээс 2700-3165 м өргөгдсөн уулсын дунд галт уулсын дунд галт уулын дэлбэрэлт, тсктоник хагарал, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой Найман нуур, тэдгээрийн орчны байгалийн үзэсгэлэнт цогцолбороос бүрдэх 11.5 мян га газрыг хамруулсан Хүйсийн найман нуурын байгалийн дурсгалт газар УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагджээ. Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөссн галт уулын тогоонууд байдаг. Хангайн гол нурууны хэсэг болох Шурангыг, Гятрууны, Битүүтийн, Зэс улаан, Цэгээний хуниас, Ивийн зэрэг уулсын араар Орхон голын эхэнд их ой хөвчит уулын ам хөндийг дүүргэн орших нуурууд нь байгалийн үзэсгэлэн болсон нутаг юм.

Дэлгэрэнгүй: ХҮЙСИЙН НАЙМАН НУУР

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 4 зочид онлайн байна