Цаг үеийн

Ц.Адъяасүрэн: Байгаль орчноо хамгаална гэдэг хүн төрөлхтнийг хамгаалж байгаа хэрэг

21764079 456512308064774 2081694353 o-1

2017-11-14

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албаны захирал, доктор, профессор, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.

-Та Байгаль орчны салбартай хэдийнээс холбогдсон бэ?

-Би агаар мандлын физикч мэргэжилтэй хүн л дээ. Их сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнд ажиллаж эхэлсэн юм.Үндсэндээ энэ чиглэлээр 15 жил ажиллажээ. Дараа нь МУИС-ийн Цаг уур, дэлхий судлалын тэнхимд эрхлэгчийн албыг хашсан. Харин 1989 оноос Ардчилсан социалист хөдөлгөөний нөхдүүдтэйгээ нийлж Ардчилсан хувьсгалд оролцож явлаа. Улмаар 1990 оны сонгуульд Монголын социалдемократ намаас өөрийн нутаг болох Архангай аймгийн Хангай суманд нэр дэвшиж ялалт байгуулсан. Ингээд  төр засгаа шинээр байгуулах ажилд гар бие  оролцох болсон доо.  Тухайн үед манай салбарын сайдаар Москвад төвтэй Социалист орнуудын эдийн засгийн бодлогыг зохицуулагч байгууллагад ажиллаж байсан З.Батжаргал гуай томилогдож байлаа. Тэрбээр  намайг Ус цаг, уур мониторингийн газрын даргаар томилсон юм. Энэ албанд зургаан жил ажилласан. Байгаль орчны хяналтын улсын хороог 1990 оноос, Байгаль орчны яамыг 1992 оноос

Дэлгэрэнгүй: Ц.Адъяасүрэн: Байгаль орчноо хамгаална гэдэг хүн төрөлхтнийг хамгаалж байгаа хэрэг

Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан сарын аян зарлалаа

15cda2aef47ac15b1a34c950cd57c5f0 large

БОАЖЯ-ныхан 21 аймгийн Засаг дарга, Байгаль орчны газрын дарга, Тусгай хамгаалалтын газрын дарга, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нартай цахимаар холбогдож, үүрэг даалгавар өглөө. Энэхүү уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сайдын зөвлөх У.Тунгалаг, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлогын газрын дарга Ш.Мягмар, Хог хаягдлын тухай хуулийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн Б.Дэлгэрбаяр нар оролцсон юм .

Хог хаягдлын тухай хуулийг баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сэдэвт сарын аяныг зургаадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 1 байгаатай холбогдуулан энэ цахим хурлыг зохион байгуулж байгаа аж.

Дэлгэрэнгүй: Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан сарын аян зарлалаа

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 191 зочид онлайн байна