Цаг үеийн

"НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ" модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах нээлтийн арга хэмжээ боллоо

 "НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ" модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах нээлтийн арга хэмжээ #Өвөрхангай аймагт боллоо.
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Дэлгэрэх голын орчмын 3,5 га талбайд өрөл, үхрийн нүд, нохойн хошуу, далан хальс, интоор чацаргана монос, голт бор, хайлаас, шар хуайс, гүйлс зэргийн 13 төрлийн 500 ширхэг мод, бут тарьлаа.
Уг арга хэмжээнд БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, Арвайхээр хотын Засаг дарга О.Пүрэвдорж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэргэжилтнүүд, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Т.Ариунболд, Онги-Таацын голын сав газрын захиргааны дарга Н.Болдбаатар, Арвайхээр хотын захирагчийн ажлын алба, “Арвайхээр цэцэрлэгжилт” ТӨААТҮГ, Ногоон паспорт эзэмшигч эко клубын багш, сурагчид оролцлоо.

62137440 675750339520034 2191975759680110592 n

 

Дэлгэрэнгүй: "НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ" модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах нээлтийн...

Өвөрхангай аймгийн тэмээчдийн баяр-2019 болов

te 1

Аймгийн тэмээчдийн баярыг 2019 оны 01 дүгээр сарын 05нд Арвайхээр хотод зохион байгууллаа. Тэмээчдийн баярт Богд, Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Баянгол, Сант сумдын  тэмээчид оролцлоо.
Тэмээчдийн дунд Атан тэмээний уралдаан, Тормон тэмээний уралдаан, Шилмэл буур, Шилмэл ингэ, Шилмэл ат, Сайхан хос, Шагай шүүрэх, Тэмээний буухиа, Өртөөчилсөн буухиа зэрэг 9 төрлийн тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд:
Атан тэмээний уралдаанд Төгрөг сумын тэмээчин Б.Чулуунбаатарын ат
Тормон тэмээний уралдаанд Төгрөг сумын тэмээчин Б.Чулуунбаатарын улаан зүсмийн тором түрүүлж,
Шилмэл буураар Баянгол сумын тэмээчин Н.Цэдэнсодномын улаан буур
Шилмэл  ингээр Гучин-Ус сумын тэмээчин О.Сэдэдийн хүрэн ингэ
Шилмэл атаар Гучин-Ус сумын тэмээчин Д.Шийрэвсамбуугын хүрэн ат шалгарлаа. Мөн

Дэлгэрэнгүй: Өвөрхангай аймгийн тэмээчдийн баяр-2019 болов

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 19 зочид онлайн байна