Даргын мэндчилгээ

Happy new year

2017.12.27

МЭНДЧИЛГЭЭ

ariunbold darga

      Өвөг дээдсийн алтан удам,оюун билэгт эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаад, төрийн зүтгэлтэн, авъяастнуудын өлгий нутаг, хангай, тал хээр, говь хосолсон үзэсгэлэнт газрууд цогцолсон өврийн сайхан хангайн нутгийн зон олон Та бүхнийхээ мэндийг айлтгаж, шинэ оны  халуун  мэндчилгээ дэвшүүлж, ажлын  амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

    Улиран одож буй 2017 он байгаль орчин, аялал жуулчлалын салбарынханы хувьд амжилт бүтээлээр дүүрэн шинэ оноо угтаж байна.

       2017 онд  байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний хүрээнд ойжуулалт, ойн хортон устгал тэмцлийн ажил, төв суурин газрын ногоон байгууламжийг хэмжээг нэмэгдүүлэх, цэцэгжүүлэхэд ахиц гарч, уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газруудын нөхөн сэргээсэн талбайн хэмжээ нэмэгдсэн, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, нэн ховор амьтдад биотехникийн арга хэмжээ авах, булаг шанд рашааны эхийг хамгаалах, аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг уламжлал ёсоор зохион байгуулах, байгаль орчноо хамгаалж ирсэн үндэсний зан заншил, өв уламжлал, тогтвортой ногоон хөгжлийн боловсролыг иргэд, өсвөр үе, олон нийтэд сурталчлах сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж ирлээ.
        Байгаль эхээс бидэнд оноосон хишиг буян, байгалийн баялагаа хайрлан хамгаалж, зүй зохистой ашиглан, жам ёсоороо нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх их үйл хэргийн төлөө өөрсдийн мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, аж ахуйн нэгж байгууллагынхан, иргэд та бүхэндээ угтан ирж буй 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  

дарга Т.Ариунболд

Бусад мэдээллүүд...

  1. МЭНДЧИЛГЭЭ

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 16 зочид онлайн байна