Цаг үеийн

Өвөрхангай аймгийн тэмээчдийн баяр-2019 болов

te 1

Аймгийн тэмээчдийн баярыг 2019 оны 01 дүгээр сарын 05нд Арвайхээр хотод зохион байгууллаа. Тэмээчдийн баярт Богд, Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Баянгол, Сант сумдын  тэмээчид оролцлоо.
Тэмээчдийн дунд Атан тэмээний уралдаан, Тормон тэмээний уралдаан, Шилмэл буур, Шилмэл ингэ, Шилмэл ат, Сайхан хос, Шагай шүүрэх, Тэмээний буухиа, Өртөөчилсөн буухиа зэрэг 9 төрлийн тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд:
Атан тэмээний уралдаанд Төгрөг сумын тэмээчин Б.Чулуунбаатарын ат
Тормон тэмээний уралдаанд Төгрөг сумын тэмээчин Б.Чулуунбаатарын улаан зүсмийн тором түрүүлж,
Шилмэл буураар Баянгол сумын тэмээчин Н.Цэдэнсодномын улаан буур
Шилмэл  ингээр Гучин-Ус сумын тэмээчин О.Сэдэдийн хүрэн ингэ
Шилмэл атаар Гучин-Ус сумын тэмээчин Д.Шийрэвсамбуугын хүрэн ат шалгарлаа. Мөн


Шагай шүүрэх тэмцээнд Төгрөг сумын тэмээчин Нямбат
Сайхан хосын тэмцээнд Гучин-Ус сумын хос Ж.Цэдэндамба, Б.Чанцалгялбий нар бусдыгаа манлайллаа.
Тэмээний буухиа тэмцээнд Гучин-Ус сумын Цэдэндамба ахлагчтай тэмээчид
Өртөөчилсөн буухиа тэмцээнд Ганбаатар ахлагчтай Төгрөг сумын тэмээчид тэргүүллээ.
Дээрхи арга хэмжээ Арвайхээр хотот анх удаа зохион байгуулаж байгаагаараа онцлог болов.

 

te4

te3

te 2

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 14 зочид онлайн байна