Усны нөөц

2018 онд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудаас

bu 01.11

Усны нөөц, булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Тарагт, Хайрхандулаан, Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Баян-Өндөр, Баянгол, Богд, Нарийнтээл сумдад нийт 20, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн хөнгөөр Бүрд суманд 5, Тарагт суманд 1, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хархорин суманд 4 булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалан хамгаалалтын ажлыг нутгийн иргэдэд хариуцуулж өгсөнөөр малын хөлийн талхагдал, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалагдан усны ундарга нэмэгдэж, айл өрхийн хүн ам, малын усан хангамжийг сайжрууллаа.

Орон нутгийн төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өндөр сант хайрхан” ХХКомпани “Дэлгэрэх” ХК-ны уулзвараас “Таван-Эрдэнэ” дэлгүүр хүртэлх 390 метр хатуу хучилттай авто зам шинээр тавих, Арвайхээр хотын баруун дөрвөн замаас аюулгүйн тойрог хүртэлх замын дагууд байгаа “Дэлгэрэх”-ийн хуучин төмөр бетонон гүүрийн 2 талд явган хүний замын өргөтгөл хийх, Арвайхээр хотын 2-р багийн Авто зам дээрх ус давуулах далан байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.

 

Усны мэргэжлийн байгууллага болох “Корст” ХХКомпани Хужиртын халуун рашаан, эрдэст ус, шаврын нөөцийг дахин үнэлэх хээрийн судалгааны ажлыг 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд газар дээр нь хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын хүрээнд 52 цэгт өрөмдлөг хийж, рашааны мониторингийн 1 /50 м/, бактерлогийн дээж авах зориулалттай 1 /20 м/, рашааны нөөцийн 1/100 м/, цэвэр усны 2, буюу нийт 5 цооног өрөмдөн, суурин боловсруулалтын ажлаа эхлүүлээд байна.

or 1

or2

or 3

Улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг “Өндөр сант хайрхан” ХХКомпани гүйцэтгэж байгаа бөгөөд мөсөн тошингоос хамгаалах 180 м урт далан байгуулах, төв замын гүүрнээс ШУТИС-ийн гүүр хүртэлх 600 м урт голын голдрилыг шулуутгах, төв бараан захын баруун хойд гүүрнээс эко сувгийн эх хүртэлх 300 м голын голдрил шулуутгах, 2, 7-р багийн төвийн баруун талаас Эмтийн сайрын гүүр хүртэл үерийн суваг хийх, “Дэлгэрэх” цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил зэрэг ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг ажлыг 2019 онд хүлээлгэн өгнө.

de1

                                                            2,7-р багийн  Үерийн суваг   

de2

                                                           Голын голдрилын шулуутгал      

Арвайхээр суманд 2018-2020 онд хэрэгжүүлэх “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г аймгийн ИТХТэргүүлэгчдын 2018 оны 05 сарын 11-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлуулсан. Энэ ажлын хүрээнд улсын төсвийн 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар газар доорх усны хяналт шинжилгээний автомат төхөөрөмжийг 2018 оны 08 дугаар сард суурилуулан Дэлгэрэх голын ашиглалт, Онги голын ашиглалтын болон байгалийн горимын ажиглалтын мэдээллийг сар бүр авч байна.     

 

                                    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

ВИДЕО БИЧЛЭГ

Та бүхэн бидний хийж бүтээсэн видеог сонирхоно уу!

Цаг агаар

 

Зочдын тоо

Бидэнд 69 зочид онлайн байна